Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

ААНБ-ЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГОД БҮХ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ХАМРАГДАНА

Image

Үндэсний статистикийн хорооноос 11-р сарын 1-ээс эхлэн Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогыг эхлүүлсэн. Тус Тооллого нь таван жилд нэг удаа зохион байгууллагддаг бөгөөд  зөвхөн аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийн тоог гаргах бус, Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа болно” гэдгийг онцолж байсан юм. Мөн ААНБ-ын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инноваци, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, ажиллах хүчний хангамж, хүрэлцээ, хомсдол зэрэг нарийвчилсан тоон мэдээлэл тооллогын үр дүнд бий болох юм.

 

Энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах юм. Орхон аймагт тус тооллогод хамрагдах 5410 аж ахуй нэгж байгууллага байгаа бөгөөд одоогийн байдлаар 1682 аж ахуй нэгж байгууллага 1681 хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүртгүүлсэн байна. Энэ нь 31.1 хувь нь бөгөөд хамрагдаагүй 3728 аж ахуй нэгж байгууллага байгаад энэ сарыг дуустал аж ахуйн нэгж байгууллагын тооллогод идэвхитэй хамрагдахыг холбогдох албаны мэргэжилтнүүд зөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Цаг үе

ОДООГИЙН БАЙДЛААР ОРХОН АЙМАГТ МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧИН БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

2021-11-15

Орхон аймагт малын шүлхий өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй

Мэдээ унших
Цаг үе

ИРГЭД ГЭРИЙНХЭЭ ХАЛААЛТАД НЭМЭЛТ НАСОС ТАВЬЖ, НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙНА

2021-11-15

Иргэд гэрийнхээ халаалтанд нэмэлт насос тавьж бусдын эрх ашгийг хөндсөн тохиолдол цөөнгүй гарч, иргэдийн ...

Мэдээ унших
Цаг үе

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН VII ХУРАЛДААН БОЛЛОО

2021-10-28

Аймгийн ИТХ-ын VII хуралдаан 8 асуудал хэлэлцлээ.

TOП мэдээ

Нийтлэл

Ш. Баянжаргал нийтлэлч

“МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ”


Ш. Баянжаргал нийтлэлч

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНД /тэмдэглэл/


Биднийг дагах

Шууд эфир