Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН VII ХУРАЛДААН БОЛЛОО

Image

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаанаар  
      1. Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдааны бэлтгэл хангасан дүн,
      2. Илтгэгч, илтгэгчийг батлах,  
      3. Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийн 2018-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай,
      4. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
      5. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
      6. Зөвшөөрөл олгох тухай
      7. Зөвшөөрөл олгох тухай
      8. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
      Тус хуралдаанаар орон нутгийн өмчит найман байгууллагад ашиглаж байсан эдэлгээний хугацаа нь дууссан, сэлбэн ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай, 25 авто  машиныг худалдах доод үнийг эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн дуудлага худалдаагаар арилжихаар баталлаа. Мөн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дүрэмд холбогдох хууль тогтоомжийн шинэчлэл, дахин төлөвлөлтийн ажлыг хариуцуулахтай холбоотойгоор өөрчлөлт орууллаа. Тодруулбал, тус байгууллагын дүрэмд хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх чиг үүргийг нэмж тусган, бусад өөрчлөлтүүдийг оруулж, шинэчлэн баталлаа.

 

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Цаг үе

ААНБ-ЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГОД БҮХ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ХАМРАГДАНА

2021-11-15

Үндэсний статистикийн хорооноос 11-р сарын 1-ээс эхлэн Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогыг ...

Мэдээ унших
Цаг үе

ОДООГИЙН БАЙДЛААР ОРХОН АЙМАГТ МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧИН БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

2021-11-15

Орхон аймагт малын шүлхий өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй

Мэдээ унших
Цаг үе

ИРГЭД ГЭРИЙНХЭЭ ХАЛААЛТАД НЭМЭЛТ НАСОС ТАВЬЖ, НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙНА

2021-11-15

Иргэд гэрийнхээ халаалтанд нэмэлт насос тавьж бусдын эрх ашгийг хөндсөн тохиолдол цөөнгүй гарч, иргэдийн ...

TOП мэдээ

Нийтлэл

Ш. Баянжаргал нийтлэлч

“МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ”


Ш. Баянжаргал нийтлэлч

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНД /тэмдэглэл/


Биднийг дагах

Шууд эфир