Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих
210500073

Гаалийн татвараас хөнгөлөх, НӨАТ-аас чөлөөлөх ХАА-н тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

Image

   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай  зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсөн нь зардал өндөртэй, уналтад ороод байсан газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангах үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болж чадсан.

Дэлхийн нийтийг хамраад байгаа Короновируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас шалтгаалан хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмж, түүхий эд болон бусад орцуудын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна.

Энэхүү өсөлт нь манай улсын хүнсний хангамжийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч газар тариалангийн үйлдвэрлэлд хүндээр тусч байгаа тул газар тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Гаалийн албан татвараас 2022 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1-р сарын  1 –ний өдөр хүртэл чөлөөлөх “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангилал бүхий барааны жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ жагсаалт батлагдсанаар Гаалийн албан татвараас хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжих боломж бүрдлээ.

Жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Цаг үе

ХӨХҮҮЛ ЭЭЖ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛНО

2021-04-28

Архаг суурь өвчтэй хүн вакцины эсрэг заалт байхгүй бол аль ч вакцинд хамрагдаж болно

Мэдээ унших
Цаг үе

ОРХОН АЙМАГ НИЙТ ХҮН АМЫН 28%-ИЙГ ДАРХЛААЖУУЛСАН

2021-04-28

ОРХОН АЙМАГ НИЙТ ХҮН АМЫН 28%-ИЙГ ДАРХЛААЖУУЛСАН

Мэдээ унших
Цаг үе

Орхон аймагт сүүлийн 24 цагт 19 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021-04-28

Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын 19 тохиолдол шинээр батлагдаж нийт халдварын тоо ...