Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хаагдахад НАЙМ хоног үлдлээ

Image

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2021 оны тавдугаар сарын 5-ны 18:00 цагт хаагдана.

Өөрөөр хэлбэл бүртгэл дуусахад найм хоног үлдээд байна. Иймд та их, дээд сургуульд элсэхээр бэлдэж байгаа бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ үү.

Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоос дээр дарж авна уу.

Хөл хорионы үед буюу 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвтэй 80149038; 80169058; 80169038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Боловсрол

ШАВЬ НАРАА МАССААР НЬ СУРЛАГЫН ЧАНАРЫГ АХИУЛЖ БАЙГАА БАГШ НАРЫГ УРАМШУУЛНА

2021-10-04

Түүнчлэн шавь нараа массаар нь сурлагын чанарыг ахиулж байгаа сайн багш нарыг шагнаж урамшуулах, ...

Мэдээ унших
Боловсрол

ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2021-04-15

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг ...

Мэдээ унших
Боловсрол

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫГ ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ФРАНЦ УЛСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2021-03-26

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ...