Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих
210400028

ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ХЯТАД УЛСЫН ИМПОРТ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 29.2% ӨСӨВ

Image

Энэ оны эхний улиралд Хятад улсын гадаад худалдааны импорт экспорт сайн гараатай боллоо. Хятад улсын Гаалийн ерөнхий газраас 4-р сарын 13-нд нийтэлсэн статистик бүртгэлээс үзвэл, энэ оны 1-3 дугаар саруудад Хятад улсын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 8.47 их наяд юаньд хүрч, 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 29.2% нэмэгдсэн байна. АСЕАН, Европын холбоо, АНУ болон Япон нь өмнөх дөрөвт орсон худалдааны түнш болжээ.

Статистик бүртгэлээс үзвэл энэ оны эхний гурван сард Хятад улсын экспорт 4.61 их наяд юаньд хүрсэн нь 38.7% хувиар нэмэгдэж, импорт 3.86 их наяд юаньд хүрсэн нь 19.3% хувь нэмэгджээ. Хятад улсын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Аудитын анализийн хэлтсийн дарга Ли Күйвэнь хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: энэ оны эхний гурван сард Хятад улсын электрон бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 60 хувиас давсан бол өргөн хэрэглээний гол гол бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдэв гэжээ. Үүний дотор Хятад улс эрдэнэ шиш, улаан буудай импортолсон хэмжээ илэрхий нэмэдсэн байна. Үүний зэрэгцээ АСЕАН нь Хятад улсын худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа юм. Эхний улирлын Хятад АСЕАН-ны импорт экспортын онцлог талын тухай Ли Күйвэнь танилцуулжээ.

“Нэгд, хэрэглээний бүтээгдэхүүний импортын боломж тасралтгүй нэмэгдэж байна. Хятад улсын дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ өргөжихийг дагалдан хэрэглээний бүтэц тасралтгүй чанаржиж, АСЕАН-ны орнуудаас хэрэглээний бүтээгдэхүүн, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж байна. Хоёрт, цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Гуравт, эрчим хүчний худалдааны хамтын ажиллагаа түргэсэв. Оны эхний улиралд Хятад улс АСЕАН-ны орнуудаас импортолсон шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 31.6% хувиар нэмэгдэж, тус төрлийн бүтээгдэхүүний импортын өсөлт ерөнхийдөө 17.5 нэгжид хүрсэн юм.”

Ли Күйвэнь хэлэхдээ: Хятад АСЕАН-ны импорт экспорт ийм үр бүтэмжид хүрсэн нь Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс сайжран чанаржсны ачаар энэ нь хоёр талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа шинэ шатанд ахихад дэмжлэг болов гэжээ.

Саяхан Хятад улс “Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ” буюу RCEP гэрээг хамгийн түрүүнд батлан зөвшөөрлөө. Гишүүн орнууд ч тус гэрээ ирэх оны 1-р сарын 1-нээс хүчинтэй болж хэрэгжихийг ахиулах болно гэдгээ илэрхийлжээ. Статистик бүртгэлээс үзвэл, Хятад улсаас “Бүс ба зам” дагуу орнууд болон RCEP-ийн худалдааны түншүүдтэй өрнүүдсэн импорт экспортын өсөлт бүгд 20 хувиас давсан байна. Энэ тухай Ли Күйвэнь танилцуулав.

“Хятад улс гадаадад нээлттэй хөгжихөө тасралтгүй өргөтгөж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түншийн хүрээгээ өргөжүүлж байна, ялангуяа “Бүс бас зам” дагуу орнуудтай өрнүүлж буй эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Эдгээрийн дотор Вьетнам, Индонез, Польш зэрэг орнуудад экспортолсон, мөн эдгээр орнуудаас импортолсон хэмжээ бүгд нэлээд түргэн нэмэгдсэн юм.”

Энэ оны эхний улиралд Хятад улсаас RCEP-ийн бусад 14 гишүүн орнуудад хандсан импорт экспортын нийт хэмжээ 2.67 их наяд юаньд хүрсэн нь 2020 оны мөн үеэс 22.9 хувиар нэмэгджээ. Гол гол гишүүдийн дотроос АСЕАН, Япон, БНСУ-д хандсан импорт экспортын хэмжээ бүгд адил бус хэмжээгээр өссөн байна. Эдгээрийн дотор Хятад улс электрон бүтээгдэхүүн экспортолсон хэмжээ 28.7% хувиар нэмэгдэж, нэгдсэн схем, төмрийн хүдэр, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, мэдээлэл боловсруулах автомат төхөөрөмж, тэдгээрийн эд анги зэргийг импортолсон хэмжээ илэрхий нэмэгджээ.

Энэ оны эхний улиралд гадаад худалдаа ихээхэн нэмэгдсэн нь Хятад улсын бүтэн жилийн гадаад худалдаанд сайн гараа боллоо гэж холбогдох зүтгэлтнүүд үзсэн байна. Энэ онд гадаад худалдааны импорт экспорт цаашид ч сайн чиг хандлагаа хадгалж чадах эсэх талаар Ли Күйвэнь хэлэхдээ, хойшдын хэсэг хугацаанд энэ сайжрах чиг хандлага хэвээр хадгалагдах эрмэлзэлтэй байна, гэхдээ бодит чиг хандлагыг цаашид нягт ажиглах болно гэжээ.

“Дэлхийн КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал өдгөө буцаад зохих хэмжээгээр хүндрэх хандлагатай болж, олон улсын нөхцөл байдал дахь тогтворгүй хүчин зүйл бас нэлээд олон байсаар юм. Жишээлбэл, саяхан Суэцийн татмал гол “түгжирсэн” зэрэг гэнэтийн хүчин зүйл нь олон улсын худалдааны ложистикийн үр ашигт богино хугацааны нөлөө үүсгэж байна. Ерөнхийд нь авч үзвэл, хойшдын хэсэг хугацааны Хятад улсын гадаад худалдааны эргэлтийн ашигтай хүчин зүйл харьцангуй олон, гэхдээ гаднын сорилт ч цөөнгүй байна, иймээс гадаад худалдааны тогтвортой хөгжилд үүрэг хүнд зам хол байсаар юм” гэжээ.

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Эдийн засаг

МОНГОЛ УЛС-АНУ-ЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫГ АНУ-ЫН СЕНАТЫН ТАНХИМ БАТАЛЛАА

2021-04-20

Монгол Улс, АНУ хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг АНУ-ын Сенатын танхим дөрөвдүгээр ...

Мэдээ унших
Эдийн засаг

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ

2021-03-23

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ

Мэдээ унших
Эдийн засаг

“САНСАР-40 ЖИЛ” ДУРСГАЛЫН МӨНГӨН ЗООС ГАРГАЛАА

2021-03-23

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр ...