Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

Image

Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг 2021 оны гуравдугаар сарын 19-ны өдөр  цахимаар хийлээ.

Цахим зөвлөлдөх уулзалтын үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй нийтийн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг нэмэгдүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах замаар түгжрэлийг бууруулах, импортоор орж буй шатахууны  чанар стандартад төрөөс тавигдаж буй хяналт салбарууд үр дүнтэй хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Энэхүү зөвлөлдөх уулзалтыг ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын  албаны дарга Б.Алтанзул нээж, Агаарын бохирдолд тээврийн хэрэгслээс үүдэлтэй эх үүсвэрийн эзлэх хувь хэмжээ өөрчлөлтийн талаар Нийслэлийн ЗД-ын орлогч, Агаар орчны бохирдлын  асуудал хариуцсан  төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл хийлээ.

Цаашиад насжилт өндөртэй автомашины тоон үзүүлэлтийг гаргаж, нийслэийн замын хөдөлгөөнийг хяналтандаа авах, зарим зам зогсоолыг төлбөртэй болгож цагийн хязгаарлатад  оруулж , зогсоолын нэгдсэн системийг ашиглах  талаар  ярилцсан юм.

Мөн “Евро-5 /К5/ стандартын шатахууны хэрэглээг дэмжсэн эрх зүйн орчныг  бүрдүүлэх, татварын бодлогоор дэмжих боломжийн талаар УУХҮЯ-ны ахлах шинжээч Д.Даваабаяр, Автобензин дизелийн түлшинд мөрдөж буй стандартын өнөөгийн нөхцөл байдал, автомашинаас ялгарах утаанд үзүүлэх нөлөөллийн талаар АМГТГ-ын шинжээч Д.Дагвасүрэн болон мэргэжлийн төлөөллүүд оролцож мэдээлэл туршлагаа солилцож тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хамтын ажиллагааны шийдэл гаргахаар боллоо.

 

эх сурвалж: mne.mn

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Байгаль орчин

ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ ОРХОН АЙМАГТ БОЛЛОО

2021-10-05

Орхон аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний газарт 10 сая ширхэг мод тарьж ойн ...

Мэдээ унших
Байгаль орчин

“ЖУУЛЧИНД ЭЭЛТЭЙ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ”-ЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТАЙ ХАМТАРНА

2021-03-23

Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ; Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичигт 2020 ...

Мэдээ унших
Байгаль орчин

ОЛОН УЛСЫН ОЙН ӨДРИЙГ УГТАН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАНЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-03-19

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 03 сарын 21-ний өдрийг олон улсын “Ойн өдөр” болгон ...