Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих
210300046

“САНСАР-40 ЖИЛ” ДУРСГАЛЫН МӨНГӨН ЗООС ГАРГАЛАА

Image

 Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.03.22/ Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв.

“Сансар-40 жил” зоос нь сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн “Союз-39” хөлгөөр “Салют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ. Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй “MARS-V” төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр тус төслийн логог дүрсэлжээ.  

Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Салют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргаж байв.

Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ЗХУ-ын  иргэн, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр сансарт нисч, “Салют-6” сансрын станцад холбогдон, нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дэлхийд амжилттай газардсан билээ. Ингэснээр Ж.Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж, дэлхийн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн  мөнгийг худалдан борлуулж буй бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас болон 11-329677 утсаар лавлана уу.  

эх сурвалж: mongolbank.mn

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Эдийн засаг

МОНГОЛ УЛС-АНУ-ЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫГ АНУ-ЫН СЕНАТЫН ТАНХИМ БАТАЛЛАА

2021-04-20

Монгол Улс, АНУ хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг АНУ-ын Сенатын танхим дөрөвдүгээр ...

Мэдээ унших
Эдийн засаг

ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ХЯТАД УЛСЫН ИМПОРТ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 29.2% ӨСӨВ

2021-04-17

Энэ оны эхний улиралд Хятад улсын гадаад худалдааны импорт экспорт сайн гараатай боллоо.

Мэдээ унших
Эдийн засаг

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ

2021-03-23

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ