Бидэнтэй хамртан ажиллах

 

 

Холбоо барих

ЭРДЭНЭТ ХОТ, ЕВРОПЫН ХОЛБОО, ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНК ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Image

Эрдэнэт хот, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтын ажиллагааны талаар санал солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.

        Уг уулзалтад УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал болон албаны хүмүүс оролцлоо.

        Эрдэнэт хот нь Европын сэргээн босголт хөгжлийн банк болон, Европын холбоотой хамтын ажиллагааны талаар дахин санал солилцож үр дүн гаргасаар байгаа билээ. Үүний нэг илрэл бол Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн далан, ИШС-г шинэчлэх ажил юм.                 

          2017 оноос эхэлсэн уг төсөл нь 2019 оны сүүлчээс Орхон аймагт хэрэгжиж эхлээд байгаа юм.

Уг ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ буюу зураг төсвийн ажилд шаардлагатай 944 мянган евро, хариуцагч байгууллага болох “Эрдэнэт Ус дулаан дамжуулах төв” ОНӨХК-ийг чадавхижуулах 354 мянган еврогийн хөрөнгө оруулалтууд буцалтгүй тусламжаар хэрэгжих болсон.

       Өнөөдрийн уулзалтаар энэхүү хэрэгжиж эхлээд буй төслөөс гадна гол 4 төслийн саналыг Европын холбоо болон, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас танилцууллаа. Үүнд: ЖДҮ-ийн бизнесийг дэмжих, гэр хорооллын ИШС-г өргөтгөх, нийгмийн дэд бүтцийг төвлөрсөн системд холбох, Шинжлэх ухаан технологид суурилсан технологийн хот болох асуудал болон Ухаалаг хот төслийг танилцуулж хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

         Эрдэнэт хот дээрх 2 олон улсын байгууллагад Эрдэнэт хотын “НОГООН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ -2025” хөтөлбөрийг хүргүүлж хамтран ажиллах талаар хүсэлт явуулсан. Үүний үр дүнд уг хөтөлбөрийг маш өндөр төвшинд боловсруулж чадсан хөтөлбөр болсон талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

                                                                                    Мэдээллийн төв

Холбоотой мэдээлэл

Фото харах
Цаг үе

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-03-01

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Мэдээ унших
Цаг үе

ОРХОН АЙМГИЙН ЗАХИАЛГААР ЯВАГДАХ БАЙСАН ТУСГАЙ ШАЛГАЛТ ХОЙШИЛЛОО

2021-02-24

 /Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан УОК-оос 2021.02.22-ны ...

Мэдээ унших
Цаг үе

“ДУСАЛ ЦУСААР АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-02-19

Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний ...