Бидэнтэй хамртан ажиллах

 

 

Холбоо барих

САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ХЭРЭГЖИНЭ

Image

Аймгийн Онцгой комиссоос сар шинийн өдрүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн өдрүүдэд буюу 2-р сарын 12-оос эхлэн дараах шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ. 

1. “Иргэд уул овоонд гарч хөл хөдөлгөөн үүсгэж халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг нийт иргэдэд уриаллаа. Мэргэжлийн байгууллагуудаас шинийн нэгэн буюу 2-р сарын 12-ний өглөө 03:00 цагаас эхлэн явуулын хяналтын пост ажиллуулж хяналт шалгалт хийж, иргэдэд шаардлага тавьж ажиллана. 

2. Орхон аймгаас гарах болон орох хөдөлгөөн бүрэн хаагдана. Хулгайн замаар зэргэлдээ сумдууд руу зорчих зөрчлийг хянах явуулын 8 пост ажиллаж байгааг анхаарна уу! Стратегийн ач холбогдол бүхий хүнс, шатахуун тээврийн авто машинууд зөвшөөрөлтэйгөөр нэвтэрнэ. 

3. Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Зөвхөн такси үйлчилгээний зориулалттай халдвар хамгааллын дэглэм баримталсан, симфортой таксинууд дугаарын хязгаарлалтгүйгээр үйлчилнэ. Орхон аймагт такси үйлчилгээний зориулалттай 200 гаран тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Хувийн тээврийн хэрэгслүүд өмнө гаргасан дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. 

4. Томоохон худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 8 нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сангууд засаг даргын захирамжийн дагуу ажиллана. 

5. Улаанбаатар хотоос татан авалтаар ирж гэрийн тусгаарлалтад байгаа 1200 гаран иргэдийг сар шинийн өдрүүдэд бүртгэлтэй гэрийн хаягаар нь мэргэжлийн байгууллагууд явж шалгалт хийнэ. Дэглэм зөрчсөн иргэдэд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авагдана. 

         Эдгээр өдрүүдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний ангиуд, Баян-Өндөр сум, төрийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.  Багуудад эргүүл хяналт шалгалтыг хийхэд мэргэжлийн байгууллагуудаас гадна Баян-Өндөр сумын 21 багийн 200 гаран хэсгийн ахлагч хариуцсан багийн нутаг дэвсгэрт хяналт тавьж ажиллах болно. иймд төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч хамтран ажиллахыг нийт иргэддээ уриаллаа. 

                                                                             Мэдээллийн төв

Холбоотой мэдээлэл

Фото харах
Цаг үе

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-03-01

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Мэдээ унших
Цаг үе

ОРХОН АЙМГИЙН ЗАХИАЛГААР ЯВАГДАХ БАЙСАН ТУСГАЙ ШАЛГАЛТ ХОЙШИЛЛОО

2021-02-24

 /Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан УОК-оос 2021.02.22-ны ...

Мэдээ унших
Цаг үе

“ДУСАЛ ЦУСААР АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-02-19

Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний ...