Бидэнтэй хамртан ажиллах

 

 

Холбоо барих

ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ 2021-2024 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Image

        Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны III хуралдаан хуралдлаа. Зөвлөлийн хурлаар Орхон аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр батлуулах тухай, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны үйл ажиллагааны тайлан, Засаг даргын нөөц сангийн зарцуулалтын талаарх асуудлуудыг хэлэлцлээ. 

         Боловсролын салбарыг 2021- 2024 онд хөгжүүлэх хөтөлбөр нь хүүхэд, багш нэг бүрийн хөгжлийг дэмжин, сурах арга барил эзэмшсэн, цахим орчинд бие даан хөгжих чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй “Мэдлэг боловсролтой-Эрдэнэт хүн”-ийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлжээ. 

      Тус зорилгын хүрээнд нийт 4 зорилт 18 арга хэмжээ төлөвлөгдөж, 17 шалгуур үзүүлэлттэйгээр 54 үйл ажиллагаа зохион байгуулагдахаар боловсруулагдсан талаар БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт танилцууллаа. 

        Зөвлөлийн гишүүд хөтөлбөртэй танилцаж саналаа хэллээ. Багш боловсон хүчний ур чадвар, хөдөлмөрийг үнэлдэг байх, сургалтын менежментийг сайжруулах, сургууль орчмын аюулгүй байдал эрүүл ахуйг ханган ажиллах шаардлагатай. Түүнчлэн хүүхдэд хайртай хүн л хүүхдийн салбарт ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж, харилцаа хандлага тал дээр ч мөн засч залруулах зүйл байгаа гэдгийг хэлж байлаа. 

       Сургууль цэцэрлэгийн сургалт цахимаар хичээллэж байгаатай холбоотой аймгийн  хэмжээнд 1400 гаруй сурагч теле болон цахим хичээлд хамрагдах боломжгүй байна. Эдгээр хүүхдийн асуудлыг тодорхой гарц гарган хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэйг санууллаа. 

         Дашрамд дурдахад Орхон аймаг өнгөрсөн 4 жил боловсролын салбарт онцгой анхаарч цэцэрлэг сургуулийн тоог нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, багш боловсон хүчний мэдлэг ур чадвар болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Ажлын үр дүн үзүүлэлтийг бууруулахгүй улам нэмэгдүүлж ажиллахыг БСУГ-ын хамт олонд анхаарууллаа. 

 

                                                                       Мэдээллийн төв

 

 

Холбоотой мэдээлэл

Фото харах
Цаг үе

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-03-01

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Мэдээ унших
Цаг үе

ОРХОН АЙМГИЙН ЗАХИАЛГААР ЯВАГДАХ БАЙСАН ТУСГАЙ ШАЛГАЛТ ХОЙШИЛЛОО

2021-02-24

 /Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан УОК-оос 2021.02.22-ны ...

Мэдээ унших
Цаг үе

“ДУСАЛ ЦУСААР АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-02-19

Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний ...