Аймгийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгж” шалгаруулах журам батлагдсан. Уг журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ААН-ийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай.
Иймд Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгжид нэр дэвшигчдийн материалыг 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газрын 202 тоотод хүлээн авч байна.
Нэр дэвшигч аж ахуйн нэгж нь журмын дагуу материалыг бүрдүүлэх бөгөөд видео бичлэг болон хэвлэмэл хэлбэрээр танилцуулга ирүүлнэ. Түүнчлэн ковид-19 цар тахлын үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийг хамт ирүүлсэн байх шаардлагатай.
Шалгаруулалт:
- Шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгж-1
- Нийгмийн салбарын шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж-1
- Шилдэг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж-1
/ 50-200 хүртэлх ажиллагчидтай/
- Шилдэг жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж-1
/ 10-50 хүртэлх ажиллагчидтай/
- Шилдэг бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж-1
/ 10 хүртэлх ажиллагчидтай/ гэх 5 төрлөөр явагдана.
Лавлах утас: 70359168
Шилдэг ААН шалгаруулах журам http://erdenet.mn/report/lawdetail.php?lawid=191200105
Мэдээллийн төв
МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
/Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан УОК-оос 2021.02.22-ны ...
Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний ...