Бидэнтэй хамртан ажиллах

 

 

Холбоо барих

БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТАГТ ЗУРГААН БАЙРШИЛД 4,8 ГА ГАЗРЫГ БОЛОВСРОЛ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАРТ ЭЗЭМШҮҮЛЖЭЭ

Image

                 Монгол улсын үндсэн хуулиар Ерөнхий боловсролыг иргэн бүр үнэ төлбөргүй эзэшдэг. Энэ хүрээнд төрөөс сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байгуулдаг. Орхон аймаг нь хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр нийгмийн дэд бүтэцийн хүчин чадлаа мэргэжлийн байгууллагын шинжлэх ухааны үндэслэлтэй, техникийн тооцоололоор гаргадаг. Аймгийн хүн ам 2020 оны статистик тоогоор 104 мянгад хүрчээ. Хүн амын өсөлтийг дагаад нийгмийн байгууллагуудын хүрэлцээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Тэгвэл ард иргэдийн боловсролд зориулж ерөнхий төлөвлөгөөнд тусгасан газрыг зарим нэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжүүлсэн байсныг өнгөрөгч онд “ТӨР” буцаан авсан байна. Үүнд 3 сургууль, 6 цэцэрлэгийн газрыг чөлөөлж харьяалалын дагуу Боловсрол соёл, Урлагийн газарт эзэмшүүлжээ.

Баян-Өндөр сумын нутагт зургаан байршилд 3 сургууль, 6 цэцэрлэг барих зориулалттай 47 мянга 715 мянган метр квадрат буюу 4,8 га газрыг аймгийн Засаг дарга С. Батжаргал үүрэгт ажилаа авсан даруй нөөцөд авч хамгаалан БСУГ-т 15 жилээр нь эзэмшүүлсэнд талархаж байна. Тодруулбал 1а хороололд 1 сургууль, 2а хороололд 1 сургууль, 2 цэцэрлэг; 7-р хороололд 2 цэцэрлэг, 1 сургууль; 7а хороололд 1 цэцэрлэг; эко хороололд 1 цэцэрлэгийн газрыг төрийн мэдэлд авчээ. Орхон аймаг нь газар нутаг багатай учраас зарим тохиолдолд төрийн захиргааны байгууллагуудын барилга барих булан тохой ч олдоггүй гэж хэлэхэд хилэсдэгхгүй. Тиймээс төрийн мэдэлд буй эдгээрт газар иргэн ТА хяналтаа тавиарай. 

 

Холбоотой мэдээлэл

Фото харах
Цаг үе

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-03-01

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Мэдээ унших
Цаг үе

ОРХОН АЙМГИЙН ЗАХИАЛГААР ЯВАГДАХ БАЙСАН ТУСГАЙ ШАЛГАЛТ ХОЙШИЛЛОО

2021-02-24

 /Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан УОК-оос 2021.02.22-ны ...

Мэдээ унших
Цаг үе

“ДУСАЛ ЦУСААР АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-02-19

Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний ...