Бидэнтэй хамртан ажиллах

 

 

Холбоо барих

ОРХОН АЙМАГТ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА 1200 ГАРУЙ ИРГЭДЭЭС ЯВУУЛЫН СОРЬЦ АВЧ ЭХЛЭЛЭЭ

Image

           Орхон аймгаг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн 1200 гаруй иргэнээ Улаанбаатар хотоос орон нутагтаа авчирсан. Ингэхдээ 14 автобусаар 459, хувийн тээврийн хэрэгсэлтэй 600 орчим иргэдийн хүлээн аваад байгаа юм. Дээрхи иргэдээс өнөөдөр явуулын сорьц авч эхлэлээ. Шинжилгээ авах ажилд 60 гаруй техникийн болон эмч эмнэлэгийн ажилтан, жолооч нар ажиллаж байна. Хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж буй 8 өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд явуулын сорьц авахдаа тухайн хяналтанд байгаа иргэний бүртгэлтэй хаягаар очиж гадна очиж шинжилгээгээ авч байгаа юм. Харин зарим тохиолдолд тухайн иргэн бүртгэлтэй хаяган дээрээ байхгүй, Улаанбаатарт зорчисон болон харилцааны зүй бус авир гаргаж байгаад эмнэлэгийн байгууллагын ажилтан хүндрэлтэй байгааг учирласан.

Иймээс иргэн та үүргээ биелүүлж улсын Онцгой комиссоос гаргасан заавар журмын дагуу ухамсартайгаар шинжилгээндээ хамрагдаж таны төлөө ажиллаж буй эмч эмнэлэгийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг анхааруулж байна. Иргэдийн гэрээр очиж явуулын сорьц авч байгаа нь нэгдүгээрт гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээ тандах, хоёрт айлаар орж шинжилгээ өгч байгаа болон авч байгаа хүнээ эрсдэлд оруулахгүйн тулд гадна орчинд шинжилгээг авч байна. Мөн дээрх ажилд орон нутгийн зүгээс нэг машинд 15 литр шатахуун, 60 гаруй хүний хоолны зардалыг гаргажээ. Өнөөдөр таниас үнэгүй авч буй дээрх шинжилгээнд засгийн газраас 120-150 мянган төгрөгийг зарцуулж төрөөс иргэдээ цар тахалаас урьдчилан сэргийлж байгаа юм. Харин дээрх шинжилгээ эрх сараас эхлэн төлбөртэй болно. Иймд иргэн та нийтийн эрх ашгийг хүндэтгэн хариуцлагатай байх ёстойг дахин сануулах байна. Дашрамд дурдахад өнгөрсөн 21-27 ний өдрүүдэд Орхон аймгагаас нийт 245 иргэнийг 11 автобусаар Улаанбаатарруу явуулад байна.

 

Холбоотой мэдээлэл

Фото харах
Цаг үе

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-03-01

МАХН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Мэдээ унших
Цаг үе

ОРХОН АЙМГИЙН ЗАХИАЛГААР ЯВАГДАХ БАЙСАН ТУСГАЙ ШАЛГАЛТ ХОЙШИЛЛОО

2021-02-24

 /Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан УОК-оос 2021.02.22-ны ...

Мэдээ унших
Цаг үе

“ДУСАЛ ЦУСААР АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-02-19

Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний ...