Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮДИЙГ 60 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Image

      Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулдаг найрамдлын сарын ажил  эхэлсэнтэй холбогдуулан Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн Ж.Сандуйжав нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  Энэ удаагийн найрамдлын сарын өдрүүдээр Орос 19 дүгээр сургууль,  “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн дэргэдэх Орос хэлний төвд сарын турш өдөрлөг зохион байгуулж, Спорт цогцолборт найрамдлын өдрүүдийн нэрэмжит спортын олон төрлийн тэмцээн болно. 

     Мөн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд, Эрдэнэт үйлдвэрийн гадаадын мэргэжилтнүүд, ЕБС-ийн сурагчдын дунд “Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцогчид” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан, “Монгол миний нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн, найрамдлын сэдэвт Монгол маркны үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ Найрамдлын өндөрлөг, Монгол, Оросын жанжинуудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Түүнчлэн Оросын соёл, шинжлэх ухааны төвд болох ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн чуулган, нэгдсэн өдөрлөгт төлөөлөгчид оролцох ажээ. 

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Эрдэнэт үйлдвэр

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ БОЛОВСОН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛГОНО

2020-10-27

 Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, модон жорлонтой сургууль, ...

Мэдээ унших
Эрдэнэт үйлдвэр

МЭНДЧИЛГЭЭ

2020-10-16

  Хүний нөөцийн чадвар, бүтээмж дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөн ...

Мэдээ унших
Эрдэнэт үйлдвэр

М.ОТГОН: ЗАСВАРЧНААС ЦЕХИЙН ДАРГА ХҮРТЭЛ ДЭВШИН АЖИЛЛАСАН МИНИЙ АЖЛЫН ЗАМНАЛ ОЛОН ЗАЛУУСТ БОЛОМЖ БОЛОН ИРНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ

2020-10-14

  Би Эрдэнэт үйлдвэрт 2003 онд анх ажилд орсон. Хувь заяагаа холбосон үе гэвэл 2000 оноос юм ...