Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ БОЛОВСОН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛГОНО

Image

   Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор тусгасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр сольсноор сургууль, цэцэрлэг, дотуур байрны 150 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ ажилд инженерийн шийдлийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Эрдэнэт үйлдвэр

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮДИЙГ 60 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2020-10-27

      Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэж эхэлсний 60 жилийн ...

Мэдээ унших
Эрдэнэт үйлдвэр

МЭНДЧИЛГЭЭ

2020-10-16

  Хүний нөөцийн чадвар, бүтээмж дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөн ...

Мэдээ унших
Эрдэнэт үйлдвэр

М.ОТГОН: ЗАСВАРЧНААС ЦЕХИЙН ДАРГА ХҮРТЭЛ ДЭВШИН АЖИЛЛАСАН МИНИЙ АЖЛЫН ЗАМНАЛ ОЛОН ЗАЛУУСТ БОЛОМЖ БОЛОН ИРНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ

2020-10-14

  Би Эрдэнэт үйлдвэрт 2003 онд анх ажилд орсон. Хувь заяагаа холбосон үе гэвэл 2000 оноос юм ...