Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих
201000121

АЖИЛ ХАЙЖ БУЙ 27.5 МЯНГАН ИРГЭН БАЙНА

Image

      Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны есдүгээр сард ажилгүй 4.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.4 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сард нийт 1.7 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 456 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс

  • шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.6 (35.7%) мянган хүн,
  • ажилд зуучлагдан орсон иргэд 1.0 (42.5%) мянган хүн,
  • ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.0 (35.0%) мянган хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 9 дүгээр сарын эцэст 27.5 мянган хүн байна. Үүнээс 17.8 (64.8%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 (35.2%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

                                                  Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Эдийн засаг

МОНГОЛ УЛС-АНУ-ЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫГ АНУ-ЫН СЕНАТЫН ТАНХИМ БАТАЛЛАА

2021-04-20

Монгол Улс, АНУ хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг АНУ-ын Сенатын танхим дөрөвдүгээр ...

Мэдээ унших
Эдийн засаг

ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ХЯТАД УЛСЫН ИМПОРТ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 29.2% ӨСӨВ

2021-04-17

Энэ оны эхний улиралд Хятад улсын гадаад худалдааны импорт экспорт сайн гараатай боллоо.

Мэдээ унших
Эдийн засаг

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ

2021-03-23

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ